1700км замыг туулан Өмнөговь аймагт ирлээ

Өмнөговь: "Эрүүл хүн эрүүл хүнс" гэсэн уриатай дугуйтай аялагчид 1700км замыг туулан Өмнөговь аймагт ирлээ. Ховд аймгийн алдарт Цамбагарав уулаас гараагаа эхлүүлсэн аялагчид Г.Эрдэнэбаяр, Д.Даваажаргал нар юм. Тэд 33 хоногийн турш 1700км замыг зөвхөн дугуйгаар аялж Өмнөговь аймгийн төв Даланзадгадад ирсэн бөгөөд энэ сарын 24-ний өдөр тус аймгийн Цогтцэций сум руу хөдөллөө. Дугуйгаар аялагч Г.Эрдэнэбаяр "Аялах хугацаанд сонирхолтой зүйлүүд тохиолдож л явна. 1700км замыг хоёулаа туулахдаа зорилготой амьдрал залуу хүмүүст ямар их хэрэгтэй, хүн эрүүл байхад эрүүл хүн ямар их хэрэгтэйг ойлгож ухаарч явна" гэлээ. Аялагч Д.Даваажаргал "Цар тахлын үед маш их бухимдсан. Үүнээсээ салахын тулд дугуйн аялалд гарсан. Бидний аялалын гол зорилго эрүүл хүн, эрүүл хүнс. Энэ нь өвддөггүй хүнийг эрүүл гэхгүй, бие махбодоос гадна оюун санаа нь хүртэл эрүүл байх хэрэгтэйг иргэддээ уриалж байна. Мөн эрүүл хүнс нь Монгол газрын хөрсөнд тарьж ургуулсан хүнс юм. Бид замаараа олон хөдөлмөрч хүмүүстэй уулзлаа, үзлээ. Бахархалтай санагдаж байна" гэлээ. Тэд Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт хүрч уг аяллаа зогсоох ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     73    0