Сүүлийн 24 цагийн байдлаар нэмэлт тунд 277 иргэн хамрагджээ

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 133 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15117 боллоо. Үүнээс Баянчандмань суманд 57, Зуунмодод 23, Баянцагаанд 10, Баянд 8, Жаргалантад 8, Эрдэнэд 7, Баянцогтод 5, Мөнгөнморьтод 3, Эрдэнэсантад 3, Цээлд 3, Борнуурт 2, Баянхангайд 1, Заамарт 1, Өндөрширээтэд 1, Угтаалцайдамд 1 тохиолдол батлагджээ. Орон нутагт 15850 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15305 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 55 өвчтөн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 490 иргэн эмчлүүлж байгаагаас 155 насанд хүрэгч, 15 жирэмсэн эх, 19 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 190 насанд хүрэгч, 111 хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд 19 иргэнийг хяналтад авч, 144 иргэн хяналтаас гарч, 824 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна. Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59771, 2 дахь тунд 57111, 3 дахь тунд 12039 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 128921 боллоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0