Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр бүрхэг, бага зэргийн салхитай, цас хаялаж байна

Сэлэнгэ:Өнөөдөр буюу 10-р сарын 14-ний өдөр А0403 , А0402 дугаартай Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр бүрхэг, бага зэргийн салхитай, цас хаялаж байна. Одоогоор зам тээврийн хөдөлгөөн хэвийн зам даваа саадгүй байна гэж аймгийн “Сэлэнгэ АЗЗА” компаниас мэдээллээ. Одоогоор тус байгууллагын цасны машин дээрх замын зорчих хэсгийн цасыг шүүрдэж цэвэрлэхээр ажиллаж байгаа аж. Замын зорчих хэсэг дээр цасан бүрхүүл үүсэж мөстсөн байна. Иймээс зорчих хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч нарыг хурдаа тохируулан, хальтиргаа гулгаанаас болгоомжилж, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг ”Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн зүгээс анхааруулж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0