УБ ТӨМӨР ЗАМЫН ДАРГЫН ТОМИЛГОО, ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫХАН ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ҮНЭНГ ИЛЧЛЭВ

Оросын холбооны улсын Эрхүү мужид Улаанбаатар төмөр замын төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хоёр өдөр болж тун бүтэлгүй байдлаар өндөрлөлөө. Улаанбаатар Төмөр Зам нээлттэй хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг томилох, өнөөдрийг хүртэл батлагдаагүй энэ оны төсвийг батлах гэх мэт 11-н асуудлыг хурлаар хэлэлцэхээр төлөвлөж. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ монголын талын ажлын хэсгийг төлөөлөн хурлын зүг хөлсөлж авсан агаарын хөлөгөө залсан юм билээ. Монголын талаас очсон гийчид ОХУ-аас 3 ч удаа хүлээж авахгүй хэмээн нэрийг буцаасан Ц.Хүрэлбаатар, Г.Ганболд, Б.Даваасүрэн нарын аль нэгийг нь томилуулах асуудлыг Оросын талд тулгаж шийдүүлэхээр дахин зүтгэжээ. Ашиг сонирхлын зөрчилтэй, ур чадвар шаардсан байгууллагыг дээрхи гурван хүн нь удирдаж чадахгүй гэж Оросын тал дахин дахин түтгэлзсээр байхад оруулаад ирсэн нь тэдний бухимдлыг төрүүлж хурлыг орхиход хүргэсэн байна. Хурал шууд эхний асуудлаа шийдвэрлэж чадахгүй мухардалд орсон тул Оросын тал дуусгах гэсэн боловч Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ маргааш хурлаа үргэлжлүүлэе бид зөвлөлдөөд шинэ нэр дэвшигч санал болгоё гэж гуйсаар хурлыг нэг хоногийн дараа үргэлжлүүлэхээр болсон гэж байгаа. Хурлыг ч гэж дэ энэ хооронд хурал болоогүй бөгөөд монголын талын ажлын хэсгийн бүрэлдэхүүнгүй хаалттай хаалганы цаана ганцаарчилсан уулзалтыг Ж.Бат-Эрдэнэ Оросын талын төлөөлөгчдийн ахлагчтай хийгээд байсан хэрэг. Улмаар хүсэлтийг хүлээн авч хурлын 1 хоногийн дараа албан ёсоор хуралдахаар тохирчээ. Ингээд хурал эхлэхэд ахиад л буцаагдаад байсан гурван нэрнээс Ц.Хүрэлбаатарыг ахин оруулан ирж үүрэг гүйцэтгэгчээр ч болов сонгоод өгөөч хэмээн гуйж эхэлжээ. Гэтэл танай Засгийн газар, Зам тээврийн яам, Сайд болоод дэд сайд Ж.Бат-Эрдэнэ та 4-ийн байр суурийг үнэхээр ойлгохгүй байна гэдгээ Оросын талынхан илэрхийлжээ. Учир юу гэвэл Зам тээврийн сайд Л.Халтар Улаанбаатар төмөр замын даргаар өөрийгөө томилуулах асуудлыг оросын эрх бүхий хүмүүст албан болоод албан бусаар тавьсан гэдгийг хурлын үеээр ил гаргажээ. Мөн хүлээж авахгүй тодорхой шалтгааныг дахин дахин илэрхийлээд байхад дэд сайд нь шал өөр Хүрэлбаатарыг санал болгоод байдаг. Иймд уг асуудлууд Зам тээврийн сайдын чинь хувь хүний байр суурь уу эсвэл Засгийн газрын чинь байр суурь уу, дэд сайд таны дур мэдсэн үйлдэл үү гэдгийг асууж мад тавьжээ. Ингээд хурал гэж нэрлэхэд хэцүү хэрүүл маягтай хэлцэлийн энэ протоколд гарын үсгээ зурж баталгаажуулалгүй Оросын тал хурлыг орхин гарчээ. Товчхондоо бол хурал болсонгүй. Зам тээврийн яамны хийх ажил хүзүүгээр нь татчихаад байгаа. Чингисхаан шинэ нисэх онгоцны буудлын шатахууны хангалтыг авах гэсэн далд зодооныг зохицуулах, нүүрс тээврийн жолооч нарынхаа асуудлыг шийдвэрлэх, олон хүний аминд хүрчихээд байгаа Дарханы замаа цэгцлэх гээд урдах ажил нь зуун задгай байсаар л байна. Шийдэгддэггүй энэ бүх асуудлын ард Зам тээврийн яамны сайд нарын хувийн эрх ашиг нуугдаж байгааг ийнхүү Эрхүү хотод болсон УБТЗ-ын НХНН-ийн Удирдах зөвлөлийн хурал нотлоод өгөв. Сайд, дарга нарын энэ улайрал, хагарал, эрх ашгийн тэмцлийн ард юу, ямар эрх ашиг нуугдаж байна? Түүгээр ч зогсохгүй зөв шаардлага зөв асуулт асуусан Оросын талынханд өсөрхөхдөө Улаанбаатар төмөр зам НХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нэгдүгээр орлогч дарга бөгөөд Ерөнхий инженер И.В.Милостныхыг онгоцондоо оруулахгүй гэж мань Ж.Бат-Эрдэнэ багагүй бужигнуулсан мэдээлэл байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     172    0