Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

Нийслэлд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө болон маргааш өдөртөө Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 10 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна. Тэрэлж орчмоор: Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна. 2021 оны 10 дугаар сарын 15-19 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 15, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0