"Хөвсгөл усан зам" ХК-ийн ханшийн өсөлт тогтвортой байна

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 42 ХК-ийн 595 мянган ширхэг хувьцааг 211.5 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 26 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий" (BOE+15%), "Хүннү менежмент" ХК (HBZ+14.99%) болон "Хөвсгөл усан зам" (HUZ+14.99%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-8.27%), "Эрдэнэс сольюшинс" (AMT-7.98%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR-6.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,066 ширхэг нэгж эрх 37,777,385 төгрөгөөр арилжив. Компанийн бондын арилжаагаар 3 ширхэг Лэнд бондыг 289,200 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.34 хувиар өсөж, 40,281.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,851,834,979,076.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mse.mn/mn/trade_today/23 дарж үзнэ үү.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     51    0