Улсын үзлэгийн ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын үзлэгийн ажлын хэсэг Говь-Алтай аймаг дахь Төрийн архивт ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” 2021 оны А/173 дугаар тушаалын дагуу Архивын Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймаг дахь Төрийн архивт улсын үзлэгийг эхлүүллээ. Улсын үзлэг төрийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт хамгаалалт, мэдээллийн цахим сан бүрдүүлэлт гэсэн 3 чиглэлээр дүгнэнэ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     47    0