Монголбанкны салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баттөмөрийг томилов

Дундговь аймаг дахь Монголбанкны салбарын захирал Б.Оюунцэцэг гавъяаны амтралтад гарч, захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баттөмөр томилогдлоо. Б.Оюунцэцэг тус салбарт тасралтгүй 38 жил ажиллаж, үүнээс салбарын захирлаар 21 жил ажиллажээ. Шинээр томилогдсон салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баттөмөр, Б.Оюунцэцэгийн хамт өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж, Дундговь аймгийн банкны салбарын өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     62    0