Есөнбулаг сумын Засаг даргад А.Алтанхуягийг өргөн мэдүүлэхээр боллоо

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ-ийн ээлжит бус “Хаалттай хуралдаан” аравдугаар сарын 13-ны өдрийн 14 цагт болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Есөнбулаг сумын Засаг дарга буюу Алтай хотын захирагчаар хэнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдааны эцэст сумын иргэдийн Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар А.Алтанхуягийг сонгож аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болов.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     63    0