Галын аюул, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар сургалт хийв

Баян-Өлгий :"Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 32 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг энэ жил “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тэмдэглэж байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас уг өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, өсвөрийн аврагч бүлгэмийн сурагчдын дунд иргэд, олон нийт рүү чиглэсэн дүрс бичлэгийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулахаар ажиллаж байна. Түүнчлэн Бөхийн Баастын нэрэмжит Өлгий сумын лаборатори 2 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагчдад галын аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээнүүдийн тухай сургалт зохион байгуулав. Мөн онцгой байдлын газрын алба хаагчид аврагч, гал сөнөөгч мэргэжлийн ажлын онцлогийн талаар сурагчдад мэдээлэл өглөө.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     57    0