Сайншанд-Хамарын хийдийн замын засварын ажлыг ирэх сард дуусгана

Дорноговь :Борооны усанд эвдрээд байсан Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс Сайншанд-Хамарын хийдийн замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Замын ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК засварлаж байгаа бөгөөд энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулах талаар аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга А.Амгаланзаяа мэдээллээ. Тус замыг орон нутгийн төсвийн хоёр тэрбум орчим төгрөгөөр завсарлаж байгаа юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     69    0