Монголд анх удаа ногоон барилгын EDGE гэрчилгээ олгов

Нийслэлийн Баянгол дүүрэгт “Сакура Проперти” ХХК-ийн барьсан амины орон сууцанд олон улсын EDGE системээр эрчим хүчний адуит хийж ногоон барилгын олон улсын гэрчилгээг өнөөдөр олгов. Ингэснээр манай улс олон улсад хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд ээлтэй, бүхий талын хэмнэлттэй ногоон барилгын гэрчилгээ авсан анхны барилгатай болоод байна. Ногоон барилгын үнэлгээний EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн 3 чиглэлээр үнэлдэг, дэлхийн 150 гаруй улсад хэрэгжүүлж буй, ОУСК-аас нэвтрүүлсэн ногоон барилга, байгууламжийн стандарт үнэлгээ аж. Тодруулбал, тухайн улс орны норм стандартад заасан үзүүлэлтээс хамгийн багадаа 20 хувиас доошгүй илүү үр ашгтай байх шаардлагыг тавьдаг байна. Манай улсад барьсан, ногоон барилгын EDGE гэрчилгээ хүртсэн амины орон сууц нь эрчим хүчийг 57 хувь, усны хэрэглээг 27, барилгын материалын 42 хувийн хэмнэлттэй, Монголд олгосон анхны гэрчилгээ нь ахисан түвшний буюу advanced ангиллын юм байна. Гэрчилгээ авсан амины орон сууц нь модон каркас бүхий 70 метр ам дөрвөлжин талбайтай, хоёр давхар барилга юм. 5 квт-ын хүчин чадатай нарны зайн PV хураагуур суурилуулж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг 55 хувь хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Барилгад нэвтрүүлсэн шинэлэг технологийн шийдлүүд нь халаалтын хэрэглээг тэг рүү ойртуулж, үлдэх багахан хэрэгцээг сэргээгдэх эрчим хүч ашиглан хангах юм. Түүнчилэн ус хэрэглээг хэмнэх тоноглол суурилуулж, төмөр бетон, тоосго зэрэг цул, хүнд зэрэг эрчим хүч ихээр шаарддаг барилгын материалуудаас татгалзаж, хөнгөн хийцийг сонгосон нь ногоон барилгын гэрчилгээ авах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Барилгыг ХБНГУ-ын Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын захиргаанаас хамтран хэрэгжүүлж буй Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд Монголын Банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо хэрэгжүүлэн гэр хороололд барьжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0