Хот тохижуулах газарт 570,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Дундговь :Мандалговь хотын Хот тохижуулах газарт ОНХС-ийн хөрөнгөөр зам талбай цэвэрлэгч болон гэрэлтүүлэг засварын машин худалдан авч, хүлээлгэн өглөө. 2021 онд аймгийн ОНХС-аас Хот тохижуулах газрын хэрэгцээнд 570,0 сая төгрөгийн өртөг бүхий 8 авто машин, бусад хэрэгцээтэй эд зүйлсийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хог тээврийн машинууд нь тус бүр хогийн сав өргөгчтэй, цаг хугацаа хэмнэх давуу талтай бөгөөд 2021 оны аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр мөн хогийн 10 бункерыг нийлүүлжээ. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Хот тохижуулах газар 10 дугаар сард багтаан сүүлийн жилүүдэд ажиллаагүй гэрэлтүүлгүүдийг засварлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     68    0