Төрийн захиргааны 28 албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

Баян-Өлгий:Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны гүйцэтгэх 28 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлалаа. Үүнд: 1. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир, спортын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн; 2. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн; 3. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн; 4. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, Шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн; 5. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн; 6. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн; 7. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын Мэргэжил, арга зүйн хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн; 8. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын Мэргэжил арга зүйн хэлтсийн Дүрслэх урлаг, технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн; 9. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн Улаанхус сумын газрын даамал; 10. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн Буянт сумын газрын даамал; 11. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч; 12. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Өргөх механизмын хяналтын улсын байцаагч; 13. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч; 14. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч; 15. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Бугат сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч; 16. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Алтай сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч; 17. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Алтанцөгц сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч; 18. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Баяннуур сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч; 19. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Улаанхус сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч; 20. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Бугат сумын Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч 21. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Ногооннуур сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч; 22. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн 23. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн; 24. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн; 25. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн; 26. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Мэдээ тайлан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн; 27. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Булган сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн; 28. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч; Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 18-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Харин шалгалтыг 21-ний өдөр зохион байгуулах аж. Дээрх ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     79    0