Монгол, Италийн хамтын ажиллагааны уулзалт болж байна

“Монгол, Итали улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт уулзалт МҮХАҮТ-д болж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Г.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд, Монгол Улс, Италийн бизнесийн төлөөлөгч нар оролцож байна. Мөн Итали улсаас манай улсад айлчилж буй тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд ерөнхийлөгч Этторэ Росато, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Марко Ди Маёо, Никола Карэ нар, мөн Бүгд найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лаура Ботта, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны ажилтан Б.Ихбаяр оролцож байна. Уулзалт нь Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд болж байна. Үүний өмнө хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгааг хоёр тал илэрхийлсэн юм. Италийн компани, ААН-үүдтэй хамтран ажиллах сонирхолтой Монголын компаниудтай зангиагүй уулзалт хийж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0