Метан хийн ялгарлыг бууруулах санаачилгад 30 гаруй орон нэгджээ

Метан хийн ялгарлыг бууруулах дэлхийн нийтийн үүрэг амлалтад 30 гаруй орон нэгдээд байна гэж АНУ-ын Төрийн департаментаас АНУ, ЕХ-ны сайд нарын цахим уулзалтын дараа гаргасан албан ёсны мэдээнд дурджээ. Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх эдийн засгийн томоохон чуулга уулзалтын үеэр (MEF) Аргентин, Гана, Индонез, Ирак, Итали, Мексик, Их Британи улсууд дэмжлэг үзүүлэхээ урьдчилан мэдэгдсэний дараа 24 улс метан хийн ялгарлыг бууруулах санаачилгад нэгдэн орсноо мэдэгдсэн байна. Энэхүү санаачилгыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 26 дугаар бага хурлын үеэр албан ёсоор эхлүүлэх юм. Одоо уг санаачилгад 30 улс нэгдээд байгаа бөгөөд ес нь метан хий хамгийн их хэмжээгээр ялгаруулдаг улс орнууд аж. Эдгээр улс орнууд дэлхийн агаар мандалд хаягдаж буй метан хийн 30 орчим хувийг ялгаруулдаг гэж Төрийн Департамент онцолжээ. Дээрх санаачилгын хүрээнд улс орнууд 2030 он гэхэд метан хийн ялгарлыг гуравны нэгээр бууруулах хамтын зорилтыг биелүүлэх үүрэг хүлээх юм. Хэрэв энэ зорилтод хүрвэл дэлхийн дулаарал 2050 он хүртэл хамгийн багадаа 0.2 хэмээр буурна гэж таамаглаж байгаа аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     52    0