“Төвийн бүсийн түншлэл-2021” Дархан-Уул аймагт болно

“Төвийн бүсийн түншлэл-2021” үзэсгэлэн худалдаа Дархан-Уул аймагт маргааш эхэлнэ. Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар Танхим болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохиож буй үзэсгэлэн-худалдаа аймгийн Спортын ордон болон Залуучууд театрын талбайд болох юм. Энэ үеэр болох “Намрын ногоон өдрүүд”-ээр бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний худалдаа болж аймгийн брэнд-шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулах аж. Мөн энэ үеэр зохион байгуулах хөдөлмөрийн яармаг өдөрлөгөөр ажил хайгч, ажлын байрны захиалга бүртгэл, ажлын байрны зуучлал, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа болно. “Төвийн бүсийн түншлэл-2021” үзэсгэлэн худалдаа 3 өдөр үргэлжлэх юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     58    0