"Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн арилжааг сэргээлээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн сэргээлээ. Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг энэ оны 9 дүгээр сарын 29-нөөс түр зогсоогоод байсан юм. Улмаар Үнэт цаасны арилжааг сэргээх тухай СЗХ-ны Улсын байцаагчийн 2021 оны 10 дүгээр сарын 12-ны 219 дугаар албан шаардлагын дагуу үнэт цаасны арилжааг ийнхүү сэргээж байна. Түүнчилэн Хөрөнгийн биржид “Хөвсгөл” ХК-ийн хувьцаа авах тендерийн саналыг зарлаж буйг мэдээлж байна. Тодруулбал, "Ард санхүүгийн нэгдэл" ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Хөвсгөл" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан байна. Санал болгож буй үнэ: 73 төгрөг Худалдан авах тоо ширхэг: 48,839 ширхэг (94 хувь) Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны 10 дүгээр сарын 8-ны өдөр Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2021 оны 11 дугаар сарын 8-ны өдөр Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2021 оны 11 дугаар сарын 10-ны өдөр
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     61    0