Монголын төлөөлөгчид “Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзаж байна

УУХҮЯ, мэргэжлийн холбоо, шатахуун импортлогч компанийн төлөөллүүд шатахууны хангамж, нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар “Роснефть” компанийнхантай уулзаж байна. Уулзалтаар шатахууны нөөцтэй холбоотой эерэг нааштай үр дүн гарч эхэлснийг "Петровис" компанийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тухайлбал, энэ сардаа багтаан 1.500 тн Аи-92 бензин, 10 дугаар сард 44.000 тн Аи-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10.000 тн Аи-92 бензин авахаар болжээ. Манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, импортын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд шатахууны хангамж нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар жил бүр уулзаж хэлэлцдэг. Энэ удаагийн уулзалтыг есдүгээр сарын 21-25-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байгаа юм. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо, Монголын нефть хийн Үндэсний ассоциаци, шатахуун импортлогч компанийн төлөөллүүд оролцож байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     100    0