Гарааны бизнес эрхлэгчдэд 340 сая төгрөгийн зээл олгов

Орхон: “Эрдэнэт Шинжлэх Ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-аас хэрэгжүүлж буй “Гарааны бизнес-2021” төслийн хүрээнд өрхийн бичил бизнес эрхлэгч 38 иргэн, хоёр аж ахуйн нэгжид нийт 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Тодруулбал, өрхийн бичил бизнес эрхлэгч тус бүрт 5 сая төгрөг, “Бидэрт манхан” ХХК-ийн ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 60 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олгож байна. Мөн “Бүрэн Өндөр Энержи” ХХК-ийн ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл нь хүүгүй, барьцаагүй, 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     59    0