Тусгай хэрэгцээт 10 оюутанд сургалтын дэмжлэг үзүүллээ

Өвөрхангай аймгаас нийгмийн тусгай хэрэгцээт 37 оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэдгээрээс сурлагын амжилт, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 10 оюутан тус бүрт 500 мянган төгрөгийн тэтгэмжийг аймгийн Засаг даргын нөөцөөс олголоо. Батламжийг өнөөдөр ар гэрийнхэний төлөөлөлд аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өгсөн бөгөөд “Хүн бүр сурах, боловсрол эзэмших тэгш эрхтэй. Өөрийн мэдлэг, боловсролыг сайжруулах, ялангуяа аймагтаа нэн шаардлагатай байгаа мэргэжил эзэмшин орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар суралцаж буй эдгээр оюутнууддаа сайн сайхныг, сурлагын өндөр амжилтыг хүсье” хэмээсэн юм. Өмнө нь тусгай хэрэгцээт бүлгийн оюутан, сурагчдад тэтгэлэг олгож байгаагүй, анхны томоохон урамшуулал гэдгийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     67    0