Ливийн эрэг орчмоос 42 цагаач иргэнийг аварчээ

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар /UNHCR/ Ливийн баруун эрэг орчмоос 42 хууль бус цагаач иргэнийг аварлаа гэж лхагва гарагт мэдэгджээ. "42 иргэнийг Ливийн нийслэл Триполи хот руу буцаалаа. Цагаач иргэдийн дунд дөрвөн хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэйгээс гадна өөр зургаан эмэгтэй байсан" гэж тус байгууллага “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Уг иргэдийн дийлэнх нь Нигери, Судан, Йемен, Египетээс гаралтай бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар мэдэгдэлд дурджээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, энэ он гарсаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулсан 24420 гаруй хууль бус цагаач иргэнийг аварсан байна. Түүнчлэн Ливийн эргээс Газар дундын тэнгисийн чиглэлд олон зуун хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     66    0