ХАААХҮЯ-аас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангайд ажиллав

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймаг ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, мэргэжил аргазүйн зөвлөмж өгөв. Аймгийн удирдлагууд газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын хэсэгт танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс хөдөө аж ахуйн салбарын цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, өвс тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, малын өвчлөлтэй холбоотойгоор аймаг дамжсан отор нүүдлийг бүрэн зогсоох гэхчлэн олон асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм. Мөн цаг агаарын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвт ус, тунадасны хэмжээ их байсантай холбоотойгоор газар эрт хөлдөх, цас их орох, харьцангүй хүйтэн өвөл болох магадлалтай байгааг хэлж, малчид иргэддээ анхааруулахыг хүсэв. Энэ жил аймгийн нутаг дэвсгэрт зуншлага сайн гарсны үр дүнд малчид аймаг, орон нутагтаа өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа ба аймгийн хэмжээнд 4 сая 300 мянган толгой мал өвөлжих урьдчилсан дүн мэдээтэй байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     64    0