Олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд нийслэлийн 7 сурагч амжилттай оролцжээ

БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд найман улсын 13 хотын 7-12 насны сурагчид нийт 684 бүтээлээр оролцсон байна. Улаанбаатар хотоос нийт 18 бүтээл оролцсоноос долоо нь шагналт байранд шалгарсан байна. Уралдааныг цар тахлын энэ үед харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Уг тэмцээнд 23-р сургуулийн 6д ангийн сурагч А.Гэгээн тэргүүн байрт, 69-р сургуулийн 2г ангийн сурагч Э.Сарнай, 32-р сургуулийн 5в ангийн сурагч Х.Жадамба нар урамшуулалт байранд шалгарчээ. Мөн 52-р сургуулийн 4д ангийн сурагч Т.Мишээл, 1-р сургуулийн 6г ангийн сурагч А.Ариунсайхан, 18-р сургуулийн 6а ангийн сурагч Э.Индэръяа, 24-р сургуулийн 3б ангийн сурагч Э.Баярзул нар тусгай байранд шалгарсан юм. Гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр хүлээн авч уулзаж, шагналыг гардуулсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     69    0