Төрийн албаны салбар зөвлөлийн ажлын баг аймгийн төвд ажиллана

Баянхонгор : Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Баянхонгор сумын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагууд, аймгийн төвийн төрийн захиргааны болон төсвийн 20 гаруй байгууллагад тусгай хуваарийн дагуу ажиллахаар болжээ. Салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор ажиллана. Есдүгээр сарын 13-21-ний хооронд 19 сумын 114 төрийн байгууллагад Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн ажлын багууд ажилласан бол ийнхүү 25-наас аймгийн төвд ажиллах аж. Энэхүү хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээ нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журамд заасан чиг үүргийн хүрээнд хийж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, үр дүнг сайжруулах зорилго бүхий тус шалгалтад 20 сумын 120 гаруй төрийн байгууллага, аймгийн төвийн төрийн захиргааны 20 гаруй байгууллагыг хамруулах аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     61    0