Шатарчин К.Жаннур олон улсын тэмцээнд тэргүүлжээ

Монгол Улсын шатрын спортын сонирхогчдын дэд аварга К.Жаннур нь 1959 онд үүсгэн байгуулагдсан Францын алдарт “Europe Echecs” клубээс зохион байгуулсан олон улсын нээлттэй түргэн тоглолтын онлайн тэмцээнд амжилттай оролцож, 1600 хүртэлх олон улсын чансаатай шатарчдаас тэргүүн байр эзэлжээ. Уг амжилтаараа бүтэн жил Европын шатрын сургалтын платформыг үнэгүй хэрэглэх эрхээр шагнагдсан байна. Тус тэмцээнд 109 шатарчид оролцсоноос дэлхийн шилдэг их мастерууд жагсаалтыг тэргүүлжээ. Манай шатарчны хувьд өөрөөсөө чансаа өндөр Казахстан улсын Их мастерыг хожсон амжилт гаргалаа гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     67    0