Коронавирусний халдвараар 36 хүүхэд нэмж өвчилжээ

Өмнөговь аймагт энэ сарын 22-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын тоо 88-аар нэмэгджээ. Тэдний 36 нь 0-17 насны хүүхэд байна. Аймгийн төв Даланзадгадад 69 иргэн халдвартай гэж бүртгэгдсэн нь хамгийн өндөр байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа 526 хүнээс 33 жирэмсэн эх, 108 хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Нэн хүнд тав, хүнд 54, хүндэвтэр 149 байгаа аж. Гэрийн эмчилгээнд 938, гэрийн тусгаарлалтад 1368 иргэн байна. Тус аймагт халдварын эх үүсвэр бүртгэгдэж эхэлснээс хойш 4866 иргэн өвчилснөөс 3216 иргэн эдгэрчээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     77    0