Байт харваачид холимог багийн төрөлд шилдэг 8-д шалгарлаа

АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж буй байт харвааны ДАШТ-ий рекурв төрлийн холимог багийн төрөлд өрсөлдөж буй ОУХМ Д.Дашнамжил, ОУХМ А. Отгонжаргал нар Нидерландын багийг 5:1 /38:38, 37:32, 37:36/-ээр хожин, шилдэг наймд шалгарлаа. Тэд өмнөх өдөр нь Италийн хүчтэй багийг хожиж шуугиан тарьсан билээ. Улмаар БНСУ-ын багтай /эмэгтэй нь Токиогийн олимпийн 3 алтан медальт Ан Сан , эрэгтэй нь олимпын хошой аварга, дэлхийн АШТ-ий 4 алтан медальт Ким Ву Жин/ хагас шигшээд шалгарахын төлөө цэцээ сорьсон байна. Манай баг эхний сетэд 35:36-аар хожин хоёр оноогоо авсан, хоёр дахь сетэд 37:37 -гоор тэнцэн оноо 3:1 боллоо хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин “Таван цагариг” мэдээллээ. Харин 3 дахь сетэд 34:37-оор дийлдэн оноо 3:3 болж тэнцсэн ч 4 дэх шийдвэрлэх сетэд 30:36 оноогоор ялагдан нийлбэр оноогоор 3:5-аар тун харамсалтай ялагдлаа. Дэлхийн хамгийн шилдэг багийн хамгийн шилдэг тамирчидтай ана мана үзэж, бүүр эхний хоёр сетэд хошуучилж, эцсийн сет хүртэл тэнцүү явна гэдэг бол үнэхээр мундаг амжилт юм. Ийнхүү дэлхийн шилдэг найман багийн нэг болж чаджээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     65    0