ОУВС-гийн ажлын хэсгийнхэн төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байна

Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн төрийн байгууллагынхантай цуврал уулзалт хийж байна. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, дунд хугацааны макро эдийн засгийн төсөөллийг шинэчлэх, төсөв, мөнгө, санхүүгийн бодлого, түүнд нөлөөлж буй нийгмийн асуудлаар ярилцаж байгаа юм. Тус ажлын хэсгийнхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр ажил хэргийн уулзалт хийв. Сайд А.Ариунзаяа энэ үеэр, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, хамрах хүрээ, шинээр оруулсан зохицуулалтыг танилцуулаад, түүнтэй уялдуулан халамж, нийгмийн даатгалын багц хуулиудад хийж буй шинэчлэлийн тухай мэдээлэл өгчээ. Мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйлсүүд, ялангуяа орлого, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, цар тахлын үед баримтлах бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Уулзалтад ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар оролцжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     88    0