Товчоодоор нэвтрүүлэх гэж байсан 47 тарваганы тулмыг илрүүлжээ

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтмол зохион байгуулж байна. Шалгалтаар энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 22-ны хооронд 18 удаагийн тохиолдлоор нийт 47 ширхэг тарваганы түүхий тулам илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, шинжилгээ хийж байгаа аж. Зарим иргэд ачаа дайхдаа тарвагны нойтон мах нуун дайж үүний улмаас тээвэр хийж байгаа иргэд тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна. Иймд аймаг, сум, хот хооронд ачаа болон нийтийн тээвэр хийж байгаа иргэд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байхыг НМХГ-аас анхааруулж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     85    0