Үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр хүчтэй аадар бороо, мөндөр орж гамшгийн улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурсан байна. Толруулбал, тус дүүргийн 1, 8 дугаар хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 04 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан байна. Мөн 8 дугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн байна. Эдгээр дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, 18 хүний амь насыг авран хамгаалж, 1 автомашиныг аюулгүй газарт гаргалаа. Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын нийт 55 ажилтан, алба хаагчид ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     91    0