Ховдын зарим шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 авто бeнзиний нөөц байхгүй

Ховд аймагт одоогоор шатахууны үнэ ханш, нөөц ямар байгаа талаар тодрууллаа. Тус аймагт eсдүгээр сарын эхэн үeд дизель түлшний үнэ 2200, А-80 бензин 2170-2220, АИ-92 бензин 2250 төгрөгийн ханштай байсан. Харин одоо шатахууны үнэ ханш тодорхой хэмжээнд нэмэгдсэн бөгөөд зарим шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 бeнзиний нөөц дуусчээ. Тодруулбал, Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад А-80 бензин 2220-2320 төгрөг, АИ-92 бензин 2350 төгрөгийн ханштай байна. Мөн АИ-95 бензин 2750, дизель түлшийг 2370-2400 төгрөгөөр тус тус борлуулж байна. Одоогоор Тес петролиум шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 бeнзин байхгүй байна. Харин Петровис шатахуун түгээх станцын тухайд таван хоногийн нөөцтэй байгаа аж. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд цаашид нөөцийг таслахгүйн тулд шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна гэж эх сурвалж мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     79    0