Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Өвөрхангай: Арвайхээр суманд 2021 оны II ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна. Эмчийн үзлэгт хамрагдаж байгаа залууст 4-5 амны хаалт сольж зүүх, хоёр метрийн зай барих шаардлагыг тавьж байгаа ба түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсаны дараа 10 ээлжээр нэг хүн нэг эмчид үзүүлэх байдлаар зохицуулалтыг хийж байна. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, оюутнуудыг заавал үзлэгт хамрагдахыг шаардахгүй байгаа бөгөөд бусад залуучууд цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэгтээ идэвхтэй хамрагдаж байгааг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М. Дэлгэрсайхан хэлэв. Үзлэгт хамрагдсан залуусын дунд чихний хэнгэрэг цоорхой, гэмтэл бэртэлтэй, ядаргаа сульдаатай гэх асуудлаар тэнцэхгүй байх тохиолдол багагүй гарч байна. Энэ нь хятад мотоцикль, цахим орчныг байнгын хэрэглээ болгосонтой холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     80    0