Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг О.Сэрдарын нэрэмжит болголоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Осорын Сэрдарын нэрэмжит болголоо. Хурандаа О.Сэрдар нь зэвсэгт хүчний хөгжил дэвшил, зэвсэглэлийн төв баазыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, зэвсгийн мэргэжлийн шинэ боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж, Пуужинт-артиллерийн зэвсэглэлийн удирдлагын баримт бичгийг анхлан боловсруулсан. Тэрээр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг олон жил удирдан ажиллаж байсан цэргийн зэвсгийн шилдэг мэргэжилтэн, багш, манлайлагч байжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     54    0