Архангайд Сэлэнгэ үүлдрийн үхэр дахин нутагшиж эхэллээ

Архангай:Мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй Сэлэнгэ үүлдрийг Архангайд анх 1953-1982 онд Монгол эрдэмтэд судлан нутагшуулсан байдаг. Мал аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, мал үржүүлгийн нэгжүүдийг дэмжих үүднээс Архангай аймгийн сумдад манай орны үхрийн ууган үүлдэр болох “Сэлэнгэ” үхэр болон сарлагийн цөм сүргүүд бий болж байна. Энэ жил гурван суманд 508 “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, өндөр уулын бүсийн гурван суманд 267 сарлагийн цөм сүргүүд бүрдэж нутагших юм. Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд анх махны хэвшлийг өөртөө бүрэн хадгалсан, хурдан өсөлттэй, бэлчээр гойд ашигладаг, тэсвэр хатуужил сайтай “Сэлэнгэ” үхрүүдийг өсгөн үржүүлж байсан бол ийнхүү тус суманд дахин сэргээж байна. Цаашид Малын Генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх сумдад өндөр ашиг шим бүхий малын цөм сүргийг бий болгох, үржүүлэг технологийн нэгжүүдийг дэмжих ажлууд ирэх жилүүдэд хийнэ хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0