Газрын зөвшөөрөл олгох ажлыг аравдугаар сараас өмнө цахимд шилжүүлнэ

Газар эзэмшүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох ажлыг энэ оны аравдугаар сараас өмнө цахимд шилжүүлж, ил тод болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгожээ. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Авлигын индексийг бууруулах ажлын багаас хийж буй ажлын явцаа танилцуулсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд дээрх үүргийг өгчээ. Мөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын баг байгуулсан байна. Ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлах бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо гишүүнээр ажиллах болжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0