Аун Сан Су Чиг шүүх хурал дахин эхэлжээ

Мьянмарт Аун Сан Су Чиг шүүх хурал коронавирусний цар тахлын тархалтын улмаас хоёр сарын турш завсарласны эцэст дахин эхэлжээ. Цэргийнхэн халдварын тархалт нэмэгдэх болсонтой холбогдуулан захиргааны байгууллагууд, компаниудын үйл ажиллагагааг долоодугаар сарын сүүлээр түр зогсоосон юм. Тийнхүү цар тахлын нөхцөл байдал сайжирсан тул энэ долоо хоногоос хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалжээ. Эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чиг шүүх хурал мягмар гаргаас дахин эхэлсэн бөгөөд түүнийг холбооны төхөөрөмж хууль бусаар импортолсон гэх мэт арав орчим хэрэгт буруутгаж байгаа юм. Өмгөөлөгч нар нь түүнтэй хоёр сарын турш уулзаагүй гэдгээ мэдэгдсэн ч эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүсээгүй хэмээн хэлснийг нь уламжилжээ. Есдүгээр сарын 7-нд ардчиллыг дэмжигч хүчнүүд цэргийн дэглэмийн эсрэг бослого гаргахыг уриалсны дараа жагсагчид цэрэг, цагдаагийн пост руу дайрсан явдал гарчээ. Үүний хариуд цэргийнхний авсан арга хэмжээний улмаас олон хүн амиа алдсан байна. Өмгөөлөгч нарын мэдээлснээр, Аун Сан Су Чи үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэж байгаа ч энэ талаар өөрийн үзэл бодлоо тодорхой илэрхийлээгүй байна. Шүүхийн үйл ажиллагааг түр зогсоохоос өмнө түүний эсрэг үүсгэсэн хэрэг нэмэгдсэн тул саатуулагдах хугацаа нь сунгагдах төлөвтэй байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0