Туркийн аюулаас хамгаалах албаныхан 1460 гаруй түүхэн олдворыг хураан авчээ

Туркийн өмнөд хэсгийн Ван мужид тус улсын аюулаас хамгаалах албаныхан хууль бус худалдаа, наймаатай тэмцэх ажиллагаа явуулж, түүхэн олдворуудыг хураан авлаа гэж албаны эх сурвалж мэдэгджээ. Мужийн захирагчийн албаны мэдээлснээр, Жандармерийн тусгай хүчнийхэн түүхэн олдворуудыг хууль бусаар худалдаалахыг завдсан этгээдийг илрүүлж, тухайн иргэний оршин суудаг газарт нэгжлэг хийсэн байна. Ажиллагааны үеэр 1219 зоос болон бусад 249 түүхэн олдворыг хураан авсан байна. Түүнчлэн сэжигтнийг баривчилсны дараагаар шүүхийн хяналтан дор суллажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0