Дундговь аймгийн халаалтын улирал 10 дугаар сарын нэгнээс эхэлнэ

Дундговь аймгийн дулаан хэрэглэгчдийн халаалтыг Эрчим хүчний сайдын А/129 тоот шийдвэрийн дагуу 10 дугаар сарын нэгнээс эхлүүлэхээр болжээ. Тус аймгийн удирдлагууд болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Дундговь аймгийн хэрэглэгчдийн халаалтын улирлыг 9 дүгээр сарын 15-наас эхлүүлэх хүсэлт өгсөн хэдий ч ЭХС-ын дээрх шийдвэрийн дагуу халаалтыг эхлүүлэхээр чиглэл өгсөн байна. Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны А/129 тоот тушаалаар монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах огноог аймаг бүс нутгаар ялгаатай тогтоож, Дундговь аймгийн хувьд халаалтын улирлыг тухайн оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр эхлүүлж, дараа оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгохоор заажээ. Гэхдээ 9 дүгээр сарын 10-наас хойш орон сууцнууд хүйтэн, оршин суугчид тух алдаж, ихэнх нь халаалт эхлэхээс өмнө 10 гаруй хоног гэртээ халаагуур залгадаг бөгөөд сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа тул аймгийн удирдлагуудын зүгээс дээрх саналыг тавьсан байжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     50    0