БНАСАУ Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн АНУ-ыг шүүмжилжээ

БНХАУ-АНУ-ын өрсөлдөөн улам гүнзгийрэх болоод буй энэ үед БНАСАУ Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн АНУ-ыг шүүмжлээд, Бээжингийн “Нэг Хятад бодлого”-ыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чун Ый Ён, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Сөүл хотноо хэлэлцээ хийхээр товлоод буй энэ өдөр Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ энэхүү шүүмжлэлийг гаргасан байна. “Саяхан АНУ Хятадад шахалт үзүүлэх түрэмгий ажиллагааныхаа хүрээнд Тайванийн асуудалд илэрхий хөндлөнгөөс оролцсон нь Хятадын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байна” гэж “KCNA” мэдээлжээ. Үүнд бичсэнээр, АНУ эмзэг асуудалд нь оролцох замаар Тайванийг Хятадад шахалт үзүүлэхэд ашиглан Хятадын өсөлтийг сааруулж, улс орныг задалж, эцсийн дүнд социалист тогтолцоог нь нураахыг зорьж байна. Мөн "KCNA" АНУ Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцсон саяхны жишээнүүдийг дурджээ. Үүнд, АНУ-ын нисэх онгоцнууд Тайванийн нисэх буудалд газардаж, Вашингтон Тайваньд 750 сая ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдаалах шийдвэр гаргаж, Тайванийн Ерөнхийлөгчийг олон улсын бага хуралд урих төлөвлөгөө гаргасан зэргийг онцолсон байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     38    0