Нарийн мэргэжлийн эмч нарын баг үйлчилгээ үзүүлж байна

Сэлэнгэ: Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Улсын нэгдсэн 3-р эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Сүхбаатар суманд ажиллаж, короновирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Багийн бүрэлдэхүүнд Улсын нэгдсэн 3-р эмнэлгийн Уушги болон уушгины дурангийн эмч Д.Мөнхсайхан, Зүрх судасны их эмч Л.Бямбацогт, Эрчимт эмчилгээний их эмч О.Мөнхбат нар хамрагдаж байна. Дээрх эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр өглөөний 09.00 цагаас эхлэн ажиллаж байгаа бөгөөд хөтөч сувилагч чиглүүлж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг дарга санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд ковидоор өвдөөд эдгэсэн, нарийн оношилгоо үзлэгт орж чадаагүй, Улаанбаатар хот руу явж амжихгүй байгаа олон хүнд тус дэм болж буй үйл юм. Иргэдийн зүгээс боломжийг ашиглаад өөрийн орон нутагтаа ямар нэг зардал чирэгдэлгүй үзүүлж, зөвлөгөө авч байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     41    0