Бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомт хэвийн ажиллана

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар дипломат шугамаар харилцан тохиролцжээ. Тус тохиролцооны хүрээнд, Монголын талын баярын өдөр /Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээсэн баярын өдөр/-үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     55    0