Аймгийн Засаг дарга албаны автомашинаа эмнэлэгт шилжүүлэн өглөө

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ковидын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед БОЭТ-д албаны автомашинаа хүлээлгэж өглөө. Туулах чадвар сайтай энэхүү автомашиныг ковидын үед болон алсын дуудлагад үйлчлэхэд түлхүү ашиглана гэдгээ БОЭТ-ийн дарга Д.Должин илэрхийлэв. Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор бизнес эрхлэгчид, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хувийн унаагаараа эмнэлгийн үйлчилгээнд сайн дураараа ажиллах, өвчтөнүүдтэй утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл хүргэх зэргээр "Хамтдаа давъя" хөдөлгөөнийг өрнүүлэн нэгдэж эхэллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     51    0