Мэдээллийн технологийн үндэсний паркын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулав

Говь-Алтай: “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг танилцуулах сургалт-уулзалт болов. Мэдээллийн технологийн үндэсний паркын мэргэжилтнүүд Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” Mэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах сургалт-уулзалтыг есдүгээр сарын 13-ны өдөр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад амжилттай зохион байгууллаа. Семинарыг нээж Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Батзориг үг хэлсэн бөгөөд Дэлхийн улс орнуудад цар тахлын өвчлөл их байгаа тул Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Mr.Masahiro Hiroguchi цахимаар холбогдон “MТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зочид төлөөлөгчдөд хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээнд төрийн байгууллагын албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн багш нар, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 150 гаруй хүн хамрагдаж, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) Менежер MS.Ryoko Toyoda, МТҮП-ийн Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан,инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням нарын илтгэлийг сонслоо хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн юм..
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     52    0