Ойын өрүүдэд нутгийн зарим хэсгээр бороо орно

Говь-Алтай: Ойын өрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх бөгөөд нутгийн зарим хэсгээр бороо орно. Тодруулбал, энэ сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17,18-нд нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд нутгийн зарим газраар бороо орох аж. Харин салхи 13, 18, 19-нд Алтайн салбар уулсаар, 14, 20-нд зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр метр хүрч ширүүснэ. Мөн хугацаанд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0