Завхан голын ай сав дагуу нутагладаг иргэдэд анхааруулга мэдээ хүргүүлэв

Говь-Алтай:Ойрын өдрүүдэд Tайширын усан цахилгаан станц хоёр генераторын горимоор ажиллаж эхлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор усны түвшин нэмэгдэхийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас анхаарууллаа. Иймд Завхан голын ай сав дагуу нутагладаг Жаргалан, Тайшир сумдын ард иргэдийг анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдийг гол руу явуулахгүй, голоор гарахдаа аюулгүй байдлаа хангаж баталгаат гармаар гарахыг анхааруулж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     49    0