Төрийн албаны зөвлөл Архангай аймагт ажиллаж байна

Архангай: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13,14-ний өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг орон нутгийн удирдлагууд болон Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл, ахмад ажилчдын төлөөлөлтэй уулзаж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь авлаа. Цар тахлаас улбаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд орон нутагт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна. Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр цахим сургалт зохион байгуулж, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт өгөх шалгалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0