291 иргэнд шинжилгээ хийхэд 121-ээс нь халдвар илрэв

Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 253 хүнд түргэвчилсэн, 38 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 291 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 121 тохиолдол шинээр батлагдав. Үүнээс Алтай суманд 12, Алтанцөгцөд 3, Баяннуурт 11, Бугатад 3, Булганд 9, Буянтад 1, Толбод 9, Дэлүүнд 5, Ногооннуурт 7, Сагсайд 2, Улаанхуст 5, Цэнгэлд 2, Өлгийд 52 иргэнээс тус тус халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 8231 боллоо. Өнөөдрийн байдлаар 7456 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 48) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 105, Сансар эмнэлэгт 21, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 55, гэртээ 586 иргэн эмчлүүлж байна. Эмчилгээ хийлгэж байгаа 664 иргэнээс 560 иргэний биеийн байдал хөнгөн, 84 иргэнийх хүндэвтэр, 18 иргэнийх хүнд, 2 иргэнийх маш хүнд байгаа ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     54    0