Иргэд төрийн байгууллагын 430 гаруй үйлчилгээг цахимаар авна

Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх, тэдгээр үйлчилгээний нэгдмэл байдлыг бий болго х зорилгоор төрийн үйлчилгээний суурь систем E-Mongolia 2.0 хувилбарыг нэвтрүүлэхээр боллоо. Төрийн суурь системүүдтэй мэдээлэл солилцох боломжтой, инноваци, мэдээллийн технологийн шинэлэг, дэвшилтэд шийдэл бүхий тус хувилбарыг Мөрөн хотод 10-р сарын 7-ноос нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ. E-Mongolia 2.0 хувилбарыг нэвтрүүлснээр эрчим хүч, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, иргэний улсын бүртгэл зэрэг төрийн 20 гаруй байгууллагын 430 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэх ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     46    0