1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны улмаас голууд үерлэж, газрын гадарга дээр их хэмжээний ус тогтож 1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ. Тодруулбал Рашаант суманд 24 га, Төмөрбулагт 12 га, Цагаан-Үүрт 1068 га, Шинэ-Идэр суманд 200 га талбайд хадлан авах боломжгүй болжээ. Мөн Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумын нутагт орсон хур тунадасны улмаас 8 дугаар сарын 10-25-ны хооронд хадаж бэлтгэсэн өвсний чанарт нөлөөлж харлаж, муудсан байна. Өнөөдрийн байдлаар малчид иргэдийн түвшинд 190721 тн өвс бэлтгэхээс 72052 тн өвс бэлтгэж 37.8 хувьтай, 30 тн гар тэжээл 0.08 хувьтай байгаа аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     46    0